Гурвалжин будааны гоймон

9,800₮
Хүргэлттэй

Гурвалжин будаа таныг энергиэр дүүргэнэ. Энэтхэг, Хятадад гурвалжин будааны тусламжтай биеийн биологийн цэгт нөлөөлж болдог гэж үздэг юм байна.

Гурвалжин будаа – нойргүйдлийн эсрэг үйлчилдэг.

Уургийн чухал эх үүсвэр. Түүнд 18 төрлийн амин хүчил агуулагддаг, харин уураг нь хуурай сүү болон тахианы өндөгний тэнцвэржүүлсэн уурагтай адил бүтэцтэй байдаг. Үүнээс гадна гурвалжин будаа нь мах, махан бүтээгдэхүүн шингэхэд тодорхой хэмжээний хувь нэмэр оруулна.

Гурвалжин будаа нь Япон үндэсний хоолны нэг хэсэг юм. Зөвхөн Японд л гурвалжин будааны гоймон болох “соба”-г хийдэг.

Хоолны дэглэм барьж байгаа хүмүүст яг тохирно. Гурвалжин будаанд агуулагдах витамин, эрдсийн хэмжээ нь бусад будааг бодвол 1,5-3 дахин их байдаг. Эдгээр шимт бодисууд нь бодисын солилцоог эрчимжүүлж жин хаяхад тусална.

Хүний биед зайлшгүй шаардлагатай найман чухал амин хүчлээс гурав нь (треонин, лизин, триптофан) гурвалжин будаанд байдаг. Тиймээс махан бүтээгдэхүүн хэрэглэдэггүй болон бага хэмжээгээр хэрэглэдэг хүмүүс гурвалжин будааг түлхүү хэрэглэдэг байна. Үүнээс гадна гурвалжин будаа мах, махан бүтээгдэхүүнийг сайн шингээдэг.

Гурвалжин будаанд агуулагдах липотропик бодис нь чухал ач холбогдолтой. Энэ нь элгийг хамгаалах (ялангуяа элэгний хатуурлаас), зүрх судасны системийг дэмжих, нойр булчирхайн үйл ажиллагааг сайжруулах үүрэгтэй.

Гурвалжин будаа нь цусан дахь сахарын хэмжээнд эерэгээр нөлөөлдөг. Сахарын түвшинг эрүүл мэндэд хор хөнөөлгүйгээр аажим өснө.

Гурвалжин будаа биеэс муу холестеринийг гадагшлуулдаг. Энэ нь ялангуяа ахмад настнуудад чухал юм. Нас ахих тусам цусны судсанд холестеринон товруу ихэсдэг ба энэ нь цааш даамжран цусны урсгал саатаж, тархинд очих цусны хэмжээ багасаж ноцтой үр дагаварт хүргэдэг.

Холестериноос гадна гурвалжин будаа нь хорт бодисыг гадагшлуулдаг.

Гурвалжин будаа төмрийн агууламж өндөртэй учир цус багадалттай хүмүүс хэрэглэвэл зохино.

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл