ЦАВУУЛАГГҮЙ ШАР ВАНДУЙНЫ ГОЙМОН 😱😍
Шар вандуйн ач тус:
✅ Шар вандуй махбодиос илүүдэл чийг, цусан дах хор, ходооны ханан дахь хорт өнгөр зэргийг цэвэрлэж, бөөрний үрэвсэлт өвчин эмгэгүүдэд нэн ач тустай бөгөөд тархины үйл ажиллагаанд сайнаар нөлөөлнө.
✅ Уг вандуйнд А, В, С амин дэмүүд өндөр байдаг нь хүүхдийн өсөлтөнд маш сайн нөлөөлдөг.
✅ Мөн биен дэх хлорид, төмөр, кальцийг тогтворжуулж байдаг нь нэн гайхалтай. Ходоодны шарх үрэвсэлтэй болон элэг цөсний өвчтэй хүмүүст вандуйг зутан шөл болгож хэрэглэхээр бэлдэж өгдөг.
✅ А амин дэмээр илүүц дутагддаг хүмүүст бас хоолондоо өргөн хэрэглэхийн зөвлөдөг.Вандуйг эм эмчилгээний журмаар маш өргөнөөр ашигладаг. Маш олон төрлийн өвчин зовлонг илааршуулахад том тус болдог.
✅ Шар вандуйны уургийн хэмжээ өндөр байдаг тул тусгай хоолны дэглэм барьж буй хүмүүст уургаа нөхөж авахад хэрэгтэй бөгөөд мацаг барьж буй үед хамгийн сайн уургийн нөхөлт болдог.
✅ Ой санамжинд маш сайн нөлөөлж, тархины үйл ажиллагааг сайжруулна. Мөн шар вандуй нь иодоор баялаг тул бамбайн булчирхайн үрэвсэлт өвчинд эерэгээр нөлөөлж, таргалалт болон хэт таргалалтаас урьдчилан сэргийлнэ.