Бидний тухай

about us

Сайн байна уу? “Хүнсээрээ Эрүүлжье” компанийг үүсгэн байгуулагч Б.Болорцэцэг байна.

“Хүнсээрээ Эрүүлжье”-г төрүүлсэн тэр мөч бол бизнесийн тооцоо биш, ЭЭЖ болсны дараах нэг энгийн эмзэглэл байсан. Дэлгүүрт ороход яг л хүүхдийн гар хүрэх газар чипс, гаазтай ундаа, чихэрлэг амттан өрөөстэй байдаг. Тэгээд бодлоо: “Яагаад хүүхдэд халгаагүй, эцэг эхэд зовнилгүй хүнс худалдаалдаг дэлгүүр байдаггүй юм бол?” Тэр бодол намайг дараагийн алхамд хүргэсэн. 2022 оны 4-р сараас эхлэн Улаанбаатарт, БГД-ийн Нарны хорооллын 15-р байранд үйл ажиллагаагаа явуулж байна.


Өнөөдөр зорилго маань анхны Хүнсээрээ Эрүүлжье гэх санааг агуулахын сацуу улам өргөжин глютенд мэдрэгшилтэй, чихрийн шижинтэй, целиактай, харшилтай, жингийн асуудалтай, эрүүл амьдралын хэв маяг эрхэмлэдэг хэн бүхэнд хүнсний зөв мэдлэг, чанартай бүтээгдэхүүн хүргэхээр ажиллаж байна. Бидний зорилго, нийгэмд үзүүлэх нөлөөг олон харилцагч байгууллагууд маань дэмжин, итгэл хүлээлгэн хамтран ажиллаж байгаад талархаж байна.


Хүнсээрээ Эрүүлжье дэлгүүрийг сонгон, бидэнд итгэн үйлчлүүлдэг үнэнч хэрэглэгч Та бүхэндээ маш их баярлалаа. Та бүхний эрүүл мэнд сайжирсан гээд эргэн инээд дүүрэн орж ирэн үйлчлүүлдэг учраас өнөөдөр бид улам урагшилсаар байдаг.


Маш их баярлалаа Та бүхэндээ.

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл