Шар будаа 500 гр

8,300₮
Хүргэлттэй

Ямар сайхан цэвэрхэн боловсруулсан, амт чанар сайтай, жижиг ширхэгтэй будаа гэж бодно. 


🧐 Шар будааны ашиг тусыг Та мэдэх үү?

- Бөөрний өвчлөлтэй хүмүүс тусгай жорын дагуу хэрэглэнэ

- Дөнгөж төрсөн нярай ээжүүд хэрэглэснээр хөхний сүүний гарц нэмэгдэж, хурдан тэнхэрнэ.

- Чихрийн шижин, холестерин, даралт гэх мэт олон төрлийн өвчлөлөөс урьдчилан сэргийлнэ

- В1, В2, РР, төмөр, фтор, зэс зэрэг эрдсээр баялаг


🛡Эмчилгээний заавар: 

Хоног шар будаа нь хоногийн өлөө даадаг учир хоног шар будаа гэж нэрлэсэн байна. 

 

Шар будааны шүүсийг өглөө сэрээд цай ундаа ууж, идэхээс өмнө ууж заншвал:


1.Тухайн өдөртөө ходоодны хоол боловсруулах үйл ажиллагааг хэвийн явуулахад дэмжлэг болно.


2.Тухайн өдөр хоол хүнсээр авах шим тэжээлтэйг нь хүртэж элэг дэлүүний үйл ажиллагааг дэмжинэ. Зүйрлэж хэлбэл та машинаа чанартай шинэхэн тос маслаар цэнэглэсэнтэй адил болно.


З. Таны шинэ өдөр эрч хүчтэй эхэлж, дархлаа сайн байх болно.


4. Ходоодны өвчтэй хүмүүс хоног будааны шүүсийг ууж, өтгөн хэсгийг идэн ходоодоо анагаахад үр дүнтэй.


5. Улирал бүрийн зааг 18 хоног "ХОДООД ДЭЛҮҮ"-ндээ анхаарах завсрын улирал байдаг тул, нэг улирлаас дараагийн улиралд шилжих энэ хоногуудад шар будааг идэж заншаарай.


📌Хэрэглэх заавар:

Будаагаа зөөлөн гал дээр шингэн шүүс ихтэй чанаж болгоно.

Шүүсэнд нь шим тэжээл нь агуулагдана.


Ойролцоогоор 500 мл усанд амны том халбагаар овоолон биш 3-4 халбага хийгээд зөөлөн гал дээр чанана.Хэмжээг нь өөрсдийнхөө хэрэгцээнд тохируулаад хэрэглээрэй.


Шүүсийг нь дангаар нь ууж болно, өтгөн хэсэг будаан дээрээ бяслаг, ээдэм, үзэм хийж баяжуулаад идэж болно. Дангаар нь эсвэл шүүс, будаагаа хамт идэж болно. Сүү хийж амталж болно.


Өглөөний цайны үеэр хэрэглэхэд тохиромжтой.

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл