Энэ бүтээгдэхүүн нь будаа болон шошийг хольж савласнаар илүү баялаг, шим тэжээлтэй болгож өгсөн.
Бүх төрлийн шош нь илчлэг багатай бөгөөд уураг, эслэгээр баялаг ашигтай бүтээгдэхүүн юм. Уураг нь биеийн булчингийн нөхөн төлжилтийг сайжруулснаар өөх хайлах явц эрчимжиж, жин буурахад нөлөөлдөг. Долоо хоногт нэг удаа махан хоолныхоо оронд шоштой бин, шөл зэргийг хийж идвэл бие хөнгөн бөгөөд эрүүл чийрэг байхад хэрэгтэй байдаг аж. Хуурч боловсруулсан шошноос илүү байгалийн шош буюу хар шош, цоохор шош зэрэг нь хамгийн эрүүл зөв сонголт юм.
Ямар ч төрлийн шошонд ихэнх хүнсний ногооноос хоёр дахин их эслэг агуулагддаг. Тиймээс оройн хоолныхоо хачирт бөөрөн болон цагаан шошийг тогтмол оруулах нь өтгөн хаталтыг бүрэн арилгана.
Хэрэглэх заавар
Буцалж буй ус эсвэл шөлөндөө орцоо хийж 50 мин зөөлөн гал дээр буцалгана.