Богино тайлбар
Decaf буюу Кафейнгүй кофены ач тус:
1. Кофены антиоксидант чанар хэвээр байдаг
• Кафейнгүй боллоо ч антиоксидант агуулсан хэвээр байдаг тул эсийн хамгаалалт, үрэвслийн эсрэг үйлдэлтэй.
2. Зүрх судасны ачаалал нэмэхгүй
• Кафейн нь зүрхний цохилт хурдасгах, даралт ихэсгэх нөлөөтэй бол кафейнгүй кофе ийм эрсдэл багатай.
3. Нойронд саад болохгүй
• Кафейн нь унтах үйл явцыг алдагдуулдаг бол кафейнгүй кофе ууснаар шөнө унтаж чадахгүй байх эрсдэл багасна.
4. Ходоодны хүчил ихсэхэд бага нөлөөтэй
• Зарим хүмүүст кофе уусны дараа ходоодны хүчил ихсэж, сөөргөө болдог. Кафейнгүй кофе нь энэ байдлыг багасгах боломжтой.
5. Цусны сахар, инсулины түвшинг тогтвортой байлгахад дэмжлэг үзүүлдэг
• Зарим судалгаагаар кафейнгүй кофе нь инсулины мэдрэг чанарыг дэмждэг гэж үздэг.
Хэнд тохиромжтой вэ?
• Жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүд
(Хэт их кафейн ууж болохгүй тул кафейнгүй хувилбар тохиромжтой)
• Зүрх судасны асуудалтай хүмүүс
(Хурц кафейн нь хэм алдагдуулах эрсдэлтэй)
• Нойргүйдэлтэй, тайван бус байдалтай хүмүүс
(Кафейн нь төв мэдрэлийн системийг идэвхжүүлдэг)
• Ходоодны хүчил ихэсдэг, ходоодны асуудалтай хүмүүс
• Кофенээс гарах гэж байгаа ч амт, зуршлаасаа шууд салахад хэцүү байвал
(Кафейнгүй кофе нь шилжилтийн үед тус болно)