Хатаасан цоохор майлз/Celery 5 gr

1,000₮
Хүргэлттэй

Цоохор майлз нь хоолны дуршил сайжруулах, өвчин намдаах, шээс хөөлгөх, харшил зогсоох, үрэвсэл дарах, ариутгах, шарх эдгээх, туулгах, бодисын солилцооны алдагдлыг хэвийн болгох, таргалах, тулай өвчин, бөөр цэвэрлэх, давсагны үрэвсэл, харшлын тууралт, арьсны өвчлөл, идээтэй идээгүй шарх, яр, архаг өтгөн хаталт, биеийг бүхэлд нь тэнхрүүлэх, цэр ховхлох, ходоод үрэвсэх, ханиад хүрэх зэрэг олон өвчин зовиурыг арилгадаг. Хавар цагт хэрэглэхэд өвөлд хуримтлагдсан хорт бодисыг биеэс зайлуулахад хэрэглэдэг. Шүүсийг нь үе мөч, хэрх өвчин, мэдрэлийн ядаргаанд ууна.

Цоохор майлзны био идэвхт бодис:

В1, В2, С, РР, хурган чихний хүчил, фолийн хүчил, каротин, цитрин, нүүрс ус ,эфирийн тос, эрдэс бодисууд кали, натри, кальци, фосфор болон бусад бичил бодисууд агуулагддаг. Навч болон үрэнд нь эфирийн тос, апинин байдаг бөгөөд кали натри их агуулагдгаараа онцлог юм.

Кальцийг уусмал байдлаар нь байлгахад шаардлагатай органик натри шинэхэн цоохор майлзанд ихээр агуулагддаг. Түүхий цоохор майлзанд кальцинаас дөрөв дахин их натри байдаг нь нэг төрлийн саармагжуулах үйлчилгээ үзүүлж, шингэнийг нь багасгасан нүүрстөрөгч хэрэглэсэний улмаас бие махбодод учрах хор хохирлыг бууруулдаг. Шингэнийг нь багасгасан нүүрстөрөгч бүхий хоол хүнснээс болж асар олон төрлийн өвчин үүсдэг. Иймэрхүү хорт бодисууд талх, гурил, гоймон, будаа, төмс, үйлдвэрийн боловсруулалтанд орсон сахар, чихэр, спиртгүй ундаа, зайрмаг гээд та бидний өдөр тутам байнга хэрэглэдэг бараг бүх хүнсэнд ихээр агуулагддаг.

Кальци бол ихээхэн чухал элемент бөгөөд яс, үс, шүдний эрүүл мэндийг хариуцаж, бодисын солилцоонд оролцдогийг хүн бүхэн мэддэг ч эрүүл мэндэд ашиг тустай байхын тулд тэр идэвхтэй, органик байх ёстойг мэддэггүй. Нарийн цэвэрлэх юмуу дулааны аргаар боловсруулах явцад кальци усанд уусах чадвараа алдаж, тэжээллэг чанаргүй болдог тул эсүүдийг тэжээх тэтгэх чадваргүй болдог.

Цельсийн 54 хэмд ферментүүд устдагаас болоод шим тэжээлийн бодисууд нь амьгүй болж хувирдаг.

Ийм хоол хүнс хүнд хөнөөлтэй болж, артрит ( үе мөчинд органик биш кальци ихээр хуримлагдсанаас үений холбоос эдүүд хатуурч өвчин үүсдэг), диабет, зүрх судасны өвчнүүд, венийн судас өргөсөх, шамбарам, бөөр болон цөсний хүүдийн чулуу зэрэг өвчин үүсгэдэг юм. Биологийн идэвхтэй органик натри болон бусад элементүүдийн тусламжтайгаар биед хуримтлагдсан амьгүй, органик биш кальцийг зайлуулж болдог. Натри нь хүний биеийн эсүүд, физиологийн янз бүрийн үйл явцуудад чухал нөлөөтэй.

Жишээлбэл: цусны эргэлтийг хэвийн байлгадаг. Гэвч шинэ ногоо, жимснээс гаргаж авсан органик натри хамгийн үнэ цэнэтэй нь байдаг. Амьд натри биеийн дулааны солилцоог зохицуулж, биеийн ерөнхий байдлыг тогтвортой сайн байлгахад чухал нөлөөтэй. Хэрэв өглөөгүүр нэг хундага шинэ цоохор майлзны шүүс уугаад өдөр нь мөн төдий хэмжээний шүүс уух юм бол хуурай, халуун өдрийг тэсвэрлэх чадвар сайн байдаг.

Натри бол бие махбодоос нүүсхүчлийн хийг зайлуулдаг чухал элементүүдийн нэг билээ. Органик натри хүний биед дутагдсанаас болж амьсгалын замын өвчин тусдаг ба үүнд нь тамхины утаа мэтийн гаднын гарал үүсэлтэй бодисууд дэм болдог. Эрт хөгшрөхийн, ялангуяа эмэгтэй хүн эрт хөгшрөхийн нэг шалтгаан нь органик натрийн хомсдол байдаг.

Цусны эсүүдийг тэжээдэг магни, төмөр зэрэг бодисууд цоохор майлзанд ихээр агуулагддаг. Бие махбодод шингэдэггүй, харин түүнийг бохирдуулдаг давсууд, органик биш эрдэс бодисууд бие махбодод хуримтлагдсанаас болж цусны системийн төрөл бүрийн өвчин тусдаг. Тэгэхлээр хоол хүнсэнд хүхэр, төмөр, кальци дутагдах юмуу эсвэл амьгүй хүнсээр дамжин хангалтгүй хэмжээгээр биед нэвтэрвэл багтраа, үе мөчний өвчин, шамбарам зэрэг өвчин үүсгэдэг.

Хүхэр, фосфорын хэмжээ зохистой биш бол цочромтгой, мэдрэлийн төрөл бүрийн өвчинд амархан өртдөг болно.

Шээсний хүчил ихэссэнээс үүдэлтэй гэж өнөө хүртэл тайлбарлаж ирсэн олон өвчин фосфорын хүчил ихтэй ч хүхэр багатай хоол хүнс хэрэглэснээс болж үүсдэг ажээ. “Шар лууван- цоохор майлз”-ны шүүс дээрх органик бодисуудын зохистой харьцааг хангаж, нэр дурьдсан өвчнүүдээс сэргийлэх нөлөө үзүүлдэг.

Ийм шүүс нь мэдрэлийн эдүүдийг эрчимтэйгээр нөхөн сэргээдэг ажээ. Цоохор майлзны шүүс нь ногоо жимсны бусад шүүсүүдтэй нийлээд амин дэм дутагдсан хүнд ихээхэн тустай нөлөө үзүүлдэг, ямар ч насны хүнд сайн таардаг “гайхамшигтай эм” болдог байна.

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл