Шар буурцгийн сүү нь доорх амин дэмүүдийг агуулдаг
А аминдэм Vitamin A
В витамин Vitamin B
Кали Potassium
Кальци Calcium
Ретинол Retinol
Фолийн хүчил Folate
Холин Choline –ийн гайхалтай эх үүсвэр юм.
Анхаарах зүйлс:
- Хэрэв та бамбай булчирхайн үйл ажиллагааны асуудалтай бол эмчээс зөвлөгөө аваарай. Изофлавон нь цэвэршилтийн шинж тэмдгийг бууруулахад тусалдаг ч сөрөг нөлөө үзүүлдэг. Илүү их судалгаа шаардлагатай боловч зарим судалгаагаар изофлавон нь бамбай булчирхайн үйл ажиллагааг бууруулдаг болохыг харуулж байна. Эдгээр изофлавонууд нь таны бие бамбай булчирхайн даавар үйлдвэрлэхэд нөлөөлж болно. Гэсэн хэдий ч эдгээр судалгаанууд үр дүнгүй хэвээр байгаа тул нэмэлт судалгаанууд шаардлагатай байгаа. Өдөр тутмын хоол хүнсэндээ иодыг хангалттай хэмжээгээр хэрэглэж байгаа бол шар буурцгийн сүү уух нь бамбай булчирхайн үйл ажиллагаанд мэдэгдэхүйц нөлөө үзүүлэх шинж тэмдэг байхгүй.
- Шар буурцгийн бүтээгдэхүүнээс харшилтай бол шар буурцгийн сүүг бүрэн хэрэглэхгүй байх нь дээр.
Шар буурцгийн сүүг яаж хэрэглэх вэ?
- Өглөөний цайндаа овьёосоо дэвтээж идэх
- Жимс, чиа үрээр баяжуулсан смүүти хийж уух
- Кофены сүүнийхээ оронд хэрэглэж уух
- Шарвин - Pancake, Вафли - waffle, жигнэмэг гэх мэт гурилан бүтээгдэхүүндээ хийх
- Төмсний нухшиндаа хийх гэх мэт маш олон аргаар хэрэглэж болно.
- Дангаар нь уусан ч амттай