Газрын самарны түрхлэг Collagen

11,900₮
Хүргэлттэй

1. Хөхний хорт хавдар тусах эрсдэлийг бууруулахад тусалнаБайгалийн уураг болон тос газрын самарт агуулагддаг бөгөөд хөхний хорт хавдар тусах эрсдэлийг тодорхой хэмжээгээр бууруулна. Үүнийг “Хөхний хорт хавдар Судлалын Байгууллага” болон “АНУ-ын Үндэсний Эрүүл мэндийн Байгууллага”-ын судалгаагаар баталжээ. Өдөр бүр энэ бүтээгдэхүүнээс идсэнээр биед, тэр дундаа хөхөнд эерэг нөлөө үзүүлнэ. Иймд та газрын самрын харшилгүй бол хоолныхоо цэсэнд үүнийг заавал нэмээрэй.

2. Жин хасах үйл явцыг идэвхжүүлнэ

Хэтэрхий тослог учраас ихэнх хүмүүс газрын самрын тосыг хоолныхоо цэснээс хасах хэрэгтэй гэж боддог. Үнэндээ газрын самрын тос бол уураг болон шим тэжээлээр баялаг юм. Цусан дахь сахарын хэмжээг өөрчлөхгүйгээс гадна таны биеийг эрүүл элементүүдээр хангана. 7 хоногт хоёр удаа 2 хоолны халбага газрын самрын тосыг хэрэглэвэл, жин нэмэхээс сэргийлнэ.

3. Стрессийг багасгана

Найрлагандаа стерол гэх ургамлыг агуулдаг – бета-ситостерол гэж нэрлэдэг бөгөөд энэ нь стресс үүсгэгч даавар болох кортизолын хэмжээг тогтворжуулдаг байна. Эрүүл тос, антиоксидант, төмөр, магни, кальци болон витамин Ц амин дэмээр баялаг учир, таны биед дутагдсан эдгээр элементүүдийг нөхөхөд тусалж, үр дүнд нь та илүү дээр мэдрэмжийг авах юм. Түүнчлэн дуртай амттантайгаа хамт хэрэглэвэл, таны ааш занг дээрдүүлэх ач тустай.

4. Тархи болон ой санамжийг идэвхтэй байлгана

Витамин Е амин дэм, цайр, магни болон ниацин зэрэг газрын самарт агуулагддаг элементүүд тархины идэвхтэй байдлыг дэмжинэ. Витамин Е ой санамжийг сэргэг байлгана, тэр тусмаа өндөр настнуудад ач тустай. Мөн Альцгеймерийн өвчнийг хяналтандаа байлгахад сайнаар нөлөөлдгийг олж тогтоосон байна. Иймд газрын самрын тосноос нэг атга хэмжээтэйг идэх нь өндөр настнуудын эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлдэг ажээ.

5. Дасгал хөдөлгөөний дараа булчинг сэргээхэд тусална

Дасгал хийхийн өмнө болон дараа хэрэглэхэд хамгийн тохиромжтой хүнс юм. Тос болон нүүрс нь бүх л бэлтгэлийн турш таныг эрч хүчтэй байхад тусална. Мөн кали буюу булчингийн эрүүл мэндэд чухал нөлөө үзүүлдэг, нөхөн сэргэх үйл явцад нь голлох үүрэг гүйцэтгэдэг элементийг найрлагандаа агуулдаг. Түүгээр ч зогсохгүй булчин өвдөх болон шөрмөс татахаас сэргийлдэг тул, танд үр дүнтэй дасгал хийх боломжийг олгоно.

6. Цусны даралтыг хянана

Калигийн бас нэгэн гайхалтай үр нөлөө – цусны даралтыг бууруулах ач тустай. Энэ нөлөөг магни дэмждэг – газрын самрын найрлаганд агуулагддаг. Эдгээр ач тусыг хүртэхийн тулд, та уг бүтээгдэхүүний давсгүй төрлийг нь хэрэглэх хэрэгтэй.

7. Чихрийн шижин өвчин тусах эрсдэлийг бууруулна

Газрын самрын тосны бас нэгэн гайхалтай үр нөлөө – чихрийн шижин өвчин тусах эрсдэлийг бууруулдаг. Тийм ээ, газрын самар найрлагандаа маш их тосыг агуулдаг бөгөөд энэ нь бүгд ханаагүй тос юм – эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй. Глюкозыг нэмж, инсулиныг тогтворжуулна. Харвардын Их сургуулийн хийсэн судалгаагаар зарим нэг гайхалтай үр дүнд хүрчээ – тогтмол газрын самрын тос хэрэглэдэг эмэгтэйчүүд огт хэрэглэдэггүй хүмүүстэй харьцуулахад, чихрийн шижин өвчин тусах эрсдэл 21% бага байдаг болох нь батлагджээ.

8. Сайн унтаж амрахад тусална

Газрын самарт агуулагдах амино хүчил буюу триптофан нь унтах даавар болох мелатонин, аз жаргалын даавар болох серотонин зэргийг идэвхжүүлдэг байна. Таныг тайвшруулж, биеийн үйл явцыг удаашруулахаас гадна, шөнө сайн унтаж амрахад тусалдаг. Гэхдээ үүнээс их хэмжээгээр идэх хэрэггүй – хэдэн халбагыг идэхэд тохиромжтой.

9. Жирэмсэн эхчүүдэд сайнаар нөлөөлнө

Жирэмсэн эхчүүд газрын самрын тос идэх нь урагт сайн нөлөөтэй байдаг. Ургийн тэсвэртэй байдалд эерэгээр нөлөөлж, умайнд самрын харшил үүсэхээс сэргийлнэ. Түүнчлэн газрын самрын хэрэгтэй элементүүд эхийн эрүүл мэндэд ач тустай байдаг байна.

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл