Куркума (3000 мг)

9,600₮
Хүргэлттэй

Бид турмерикийг биед сайн гэдгийг маш сайн мэддэг. Үрэвсэл дардаг байгалийн антибиотик ч гэж яридаг. Энэтхэг болоод ази хоолонд ч ихээр хэрэглэгддэг. Яг үнэндээ турмерик дотор агуулагддаг Куркумин хэмээгч бодис нь гол үйлчилгээг үзүүлдэг. Үр дүнтэйгээр эмчилгээнд хэрэглэхийн тулд Куркумин ихээр агуулагдсан турмерик эсвэл Куркуминийг хэрэглэхийг зөвлөдөг. Гэвч байгалийн цэвэр куркумин тийм ч амар биед ороод задардаггүй. Харин манайх өнөөдрөөс эхлэн усанд уусах технологиор бүтээгдсэн ашигт ургамлаар баяжуулсан Куркуминыг үйлчлүүлэгчиддээ санал болгож байна.

Найрлага: Тенкумин S плас (цэвэршүүлсэн ус, стевиол гликозид, турмерик пигмент, нимбэгийн хүчил), инулин/цикоридын ханд, фруктоолигосахарид, какао нунтаг, будааны уураг, хөвөнгийн тосны нунтаг, хулсны навчны ханд, усанд уусдаг Тенкумин G плас (цэвэршүүлсэн ус, чихэр өвсний ханд, турмерик пигмент, нимбэгийн хүчил), эрдэнэшишийн цагаан ханд нунтаг.

Хэрэглэх заавар: Өдөрт 1 ш-г 200-250 мл бүлээн усанд уусгаж ууна.

1 удаа уух тунд 3000 мг куркумин агуулагдсан.

Турмерик доторхи куркумин 2-8 хувийг л эзэлдэг. Куркумин нь үрэвслийн эсрэг, хавдрын эсрэг, антиоксидант нөлөөтэй гэдгээрээ алдартай.

АШИГ ТУС

Остеоартрит (Үений үрэвсэлт өвчин): Куркумин агуулсан турмерик дахь ургамлын нэгдлүүд нь үрэвслийн маркеруудыг бууруулж, улмаар остеоартритын шинж тэмдгийг намдаана.

Таргалалт: Турмерик болон куркумин нь таргалалттай холбоотой үрэвслийн процессыг саатуулж, биеийн өөхийг зохицуулахад тусалдаг.

Зүрхний өвчин: Турмерик болон куркумин нь "муу" LDL холестрин болон триглицеридийг бууруулж, улмаар зүрхний өвчний эрсдлийг бууруулдаг.

Чихрийн шижин: Турмерик болон куркумин нь цусан дахь сахарын солилцоог сайжруулж, чихрийн шижин өвчний таны биед үзүүлэх нөлөөг бууруулдаг.

Элэг: Харханд хийсэн судалгаагаар турмерикийн ханд болон куркумин нь элэгний архаг гэмтлээс хамгаалж, исэлдэлтийн стрессийг бууруулахад тусалдаг болохыг тогтоожээ.

Хорт хавдар: Судалгааны эхний шатандаа байгаа ч турмерик болон куркумин нь бүдүүн гэдэсний болон бусад хорт хавдрын эсийн үйл ажиллагааг бууруулдаг.

Хорт хавдар: Судалгааны эхний шатандаа байгаа ч турмерик болон куркумин нь бүдүүн гэдэсний болон бусад хорт хавдрын эсийн үйл ажиллагааг бууруулдаг.

Мөөгөнцрийн эсрэг үйлчилгээтэй: Турмерик болон куркумин нь мөөгөнцрийн эсийн мембраныг тасалдуулж, илүү сайн үр дүнд хүрэхийн тулд мөөгөнцрийн эмтэй хамт хэрэглэж болно.

Бактерийн эсрэг үйлчилгээтэй: Турмерик болон куркумин нь бактерийн эсрэг хүчтэй нөлөөтэй. Тэд өвчин үүсгэгч олон бактерийн өсөлтийг бууруулж чаддаг.

Үүнээс гадна турмерик болон куркумин нь 2-р хэлбэрийн чихрийн шижин өвчний үед цусан дахь сахарын хэмжээг бууруулдаг болохыг тогтоожээ. Гэсэн хэдий ч амьтдын судалгаагаар куркумин нь турмерикээс илүү чихрийн шижингийн шинж тэмдгийг багасгахад илүү сайн болохыг тогтоожээ. Куркумин нь 2-р хэлбэрийн чихрийн шижин өвчний гол хүчин зүйл болох хавдрын үхжилийн хүчин зүйл (TNF) ба интерлейкин 6 (IL-6) зэрэг үрэвслийн маркеруудыг тусгайлан бууруулдаг.

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл