Та хэд маань сайхан гурилтай шөлөө л идмээр байна гэж их хэлдэг дээ. "Хүнсээрээ Эрүүлжье" дэлгүүрийн хамт олон нь амьхандаа л цавуулаггүй гурилаа зуурах аргыг нь заагаад л явуулдаг. Гэвч гурил маань хийснээр хэвэнд орохгүй ээ бас. Энэ харин амар бүтээгдэхүүн ирлээ. Цагаан будааны гурил шүү дээ Орц нь 100% цагаан будаа, давс. Тэгээд л болоо. Ирэнгүүт нь хоол хийж үзлээ. Ер нь давгүй шүү. Улаан буудайн гурилтай яг таг адилхан биш ч бидэнд бол гурилтай шөл идэж байгаа юм шиг л мэдрэмж өглөө. Гоймон болоод пүнтүүз шиг санагдсангүй. Манай дээр цэвэр ясны шөл худалдаалагдаж байгаа. Тэр шөлтэйгээ хийгээд идвэл ёстой ясны шөл асгарахаар байна шүү