Булууны ясны шөлний уураг 75 гр

9,900₮
Хүргэлттэй

Жирэмсэн, хөхүүл, системийн өвчлөлтэй хүмүүс, хоолны дэглэм барьдаг, дасгал хөдөлгөөн тогтмол хийдэг, үе мөч өвддөг, ядарч сульдаад байгаа, үрэвсэлт өвчин явагдаад байгаа томчууд хүүхдүүд бүгд анхаарай!!!

ШӨЛНИЙ УУРАГ

(Үхрийн булуу болон тойгны ясны)

Миний “Хүнсээрээ Эрүүлжье” дэлгүүрийг нээсний хамгийн сайхан зүйл нь эрүүл хүнснийг зогсолтгүй судлах, тэдгээр сайхан хүнсийг үйлдвэрлэгч, импортлогч нартай хамтран ажиллах боломжийг үргэлж олгодогт байдаг. Энэ бүтээгдэхүүнүүдийг дэлгүүртээ зүгээр өрөөд тавих биш лавшруулан судалж, дэлгэрүүлэн хэрэглэгчиддээ хүргэдэг. Амин хүчлүүдийн талаар биологийн хичээл үзэж, нэлээн хэдэн нийтлэл орчуулан мэдээлэл авлаа

Одоо та нартаа Монгол үйлдэрлэгчийнхээ чамин тансаг бүтээгдэхүүнийг танилцуулъя.Энэ бол ЯСНЫ ШӨЛНИЙ УУРАГ. Хатаах аргаар ясан дахь амин дэм, эрдэс, амин хүчлүүдийг гаргаж авсан гэсэн үг. Ясны шөлний ач тусыг бид эрт дээр үеэс маш сайн мэднэ. Өнөөдөр тэгвэл дотор нь агуулагддаг амин хүчлүүд ямар хэрэгтэйг мэдэж авъя.

Мөн коллаген, желатин глицин, хондроитин, глюказамин, гиалуроны хүчил, кальц болон бусад эрдэс амин хүчлийг агуулсан.

Бүтээгдэхүүнд агуулагдах L амин хүчлүүд нь бидний биед уураг үйлдвэрлэхэд хэрэглэгддэг молекулууд юм. Уургийг бүрдүүлдэг 20-н амин хүчил бий. Үүний 9-н амин хүчил нь хүний биед нийлэгждэггүй буюу өөрөө үйлдвэрлэгддэггүй. Нэмэлтээр хоол тэжээлээр гаднаас авах ёстой байдаг. Энэ 9-н амин хүчил мэдээж ясны шөлний уурагт маань агуулагдсан. Ер нь бол стресс ядаргаатай байхаар амин хүчлүүд үйлдэрлэгдэх нь багасдаг.

Тэгвэл амин хүчлийн гол үүрэг юу вэ?

- Биед уураг бүтээнэ

- Мэдрэлийн эсийг идэвхжүүлдэг (Глютамин)

- Хүний биед серотонин гэдэг бодис үүсдэг. Энэ нь хүний зан төлөвт их ач холбогдолтой. Харин Триптофан амин хүчил багасаад эхэлвэл сэтгэл гутралд ордог.

- Улаан эсийн хүчилтөрөгчийг тээвэрлэх (Глицин)

Амин дэм ихтэй Ясны шөлний чухал ач холбогдол нь юу вэ?

- Бодисын солилцоог сайжруулж хүний биен дэх өөхийг багасгана

- Ходоодны ажиллагаа, хоол боловсруулалтыг дэмжинэ

- Хоргүйжүүлнэ

- Арьс, үс, хумсны эрүүл байдлыг дэмжинэ

- Артрит ба үе мөчний өвдөлтийг бууруулж, уян хатан байдал, нөхөн төлжилтийг дэмжинэ

- Дархлааний сисмемийг дэмжинэ

- Үрэвсэл болон хөгшрөлийн эсрэг үйлчилгээтэй

- Эрч хүч нэмэгдүүлж, нөхөн сэргээнэ

- Сэтгэл санааны байдал болон ой ухааны үйл ажиллагааг дэмжинэ

- Шүд болон ясны бэхжилтийг сайжруулна

Хэрэглэх заавар: Халуун бүлээн ус, смүүти, бүх төрлийн хоол, салат зэрэгтээ холиод хэрэглэнэ. 1 удаа 5-7 гр буюу жижиг амны халбагаар 1 хийнэ.

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл