Тапиока барьцалдуулагч гурил

25,80018,060₮

-30%

Хэмнэлт:7,740

Бүтээгдэхүүний код:6011
Хүргэлттэй

Цавуулаггүй гурилтай холин гурилаа биежүүлж, барьцалдах чадварыг нэмэхэд Тапиока гурил чухал үүрэг гүйцэтгэдэг.

Тапиока нь өөх тос, холестерин агуулдаггүй. Мөн натри маш бага байдаг. Нэг порц нь 20 миллиграмм кальци, 1.6 миллиграмм төмөр агуулдагаас гадна эслэг мөн агуулдаг.

Нэг авсан гурилаа юу, юунд хэрэглэж болох вэ?

Хэрэв та цавуулаггүй талх, бялуу эсвэл бусад үр тариагүй амттан хийхийг хүсвэл tapioca цардуулыг бусад цавуулаггүй гурилтай хамт хэрэглэж болно. Тапиока гурилыг бусад цавуулаггүй гурилтайгаа 1: 1 харьцаатай холин гурилаа бэлтгэнэ.

Та загас, тахиа, гахай, ногоо зэргээ шаржигнуур болгон шарахыг хүсвэл тапиока.р бүрж болно. Эсвэл та улаан буудайн гурилын оронд tapioca цардуул ашиглан котлет бөөрөнхий мах гэх мэт цавуулаггүй хоол хийж болно.

Тапиока өтгөрүүлдэг. Хэрэв сайхан аарц чанаж уух гэж байвал тапиока гурилаар өтгөрүүлээрэй. Аарцаа маш эрүүлээр бэлтгэн ууж байна гэсэн үг. Мөн жимсний чанамал хийхдээ тапиока хийн өтгөрүүлж болно. Хоолны соус бэлтгэхдээ тапиокагаар өтгөрүүлэх боломжтой.

Tapioca.г нунтагласан гурил болгон ашиглахаас гадна бусад хэлбэрээр ашиглаж болдог. Жишээлбэл хүүхдүүдийн уух дуртай bubble tea буюу бөмбөлөгтэй цай, сүүг бэлдэж болно. Үүний тулд тапиокагаа органик сахар, какао зэрэгтэй холиод маш хялбархан хийдэг. Хүсвэл та доорх бичлэгийг үзэн даган хийгээрэй

https://youtu.be/9JA6NeA2YBU?si=wyQSqwpv5MRDiahj

Шөлийг өтгөрүүлэхийн тулд tapioca хэрэглэдэг. Үүнийг хийхийн тулд tapioca цардуулаа тэнцүү хэмжээтэй хүйтэн усаар хольж, tapioca уусах хүртэл хутгана. Дараа нь зутангаа халуун шингэн рүү аажмаар хийж, хутгана. Тапиока цардуулыг халуун шингэн рүү шууд нэмбэл цардуул бөөгнөрөхөд хүргэдэг тул анхаараарай.

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл