Ходоод, улаан хоолойн сөөргөө өвчний үед идвэл зохимжтой болоод идэх хэрэггүй хүнс

2024 оны 01 сарын 15

Ходоод, улаан хоолойн сөөргөө өвчний үед идвэл зохимжтой болоод идэх хэрэггүй хүнс

Сөөргөө өвчний шинж тэмдэг:

- Дотор муухайрах

- Хоолой өвдөх

- Залгихад асуудал гардаг

- Гулгих

- Ходоодны хүчлийн улмаас шүд гэмтэх

- Амьсгал муу авах

Ходоодны хүчил уушгинд орсон тохиолдолд GERD нь амьсгалын замын шинж тэмдэг үүсгэдэг. Эдгээр шинж тэмдгүүд нь:

- Байнгын хуурай ханиалга

- Хатгалгаа

- Дуу хоолой байнгын сөөнгөтөх- Астма

- Амьсгалах үед шуухитнах эсвэл шүгэлдэх чимээ гарах

- Ларингит

Ингээд та сөөргөөтэй гэж үзвэл доорх хүнснээс татгалзах хэрэгтэй.

- Согтууруулах ундаа

- Кофейн

- Өөх тостой хоол

- Сармис

- Шарсан хоол хүнс

- Шоколад

- Цитрусын төрлийн жимс, шүүс

- Улаан лооль

- Сонгино

- Гаа

- Халуун ногоотой хүнс

За тэгвэл Сөөргөө өвчний зовиуртай бол ямар хүнс хэрэглэхэд зохимжтой вэ?

- Тослог багатай эсвэл тослог агуулаагүй сүү, бяслаг, тараг зэрэг сүүн бүтээгдэхүүн

- Өөхгүй мах, загас, шувууны мах, өндөг, дүпү

- Цитрусын бус жимс

- Улаан лооль, сонгино, сармисаас бусад төрлийн шинэ ногоонууд

- Шөлтэй хоол

- Цавуулаггүй эсвэл цавуулаг багатай гурилан бүтээгдэхүүн

- Чанасан, жигнэсэн, нухсан төмс, будаа, гоймон зэрэг ашигтай цардууллаг хүнс

- Тослог багатай амттай, цавуулаггүй кекс, жимсний амттан

Сөөргөөг эмчлэхэд амьдралын хэв маяг чухал

- Бага, багаар олон удаа идэх (өдөрт 5-н удаа хооллоно)

- Хоол идсэнээс хойш 2-3 цагийн турш босоо байрлалд байх

- Цадсан мэдрэмж авахын тулд хоолоо удаан, тайван идээрэй

- Эрүүлээр жингээ барих

- Хэвлийд дарамт үчруулах бариу хувцас өмсөхгүй байх

Манай дэлгүүрт цавуулаггүй бүх төрлийн хүнс худалдаалагдаж байна.

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл